Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан, 42 дахь удаагийн армийн ДАШТ-д Монголын жүдо бөхийн 14 тамирчин хүч сорилоо. Эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн дээрх тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны тамирчин Г.Наранцэцэг -48 кг-ын жинд түрүүлсэн. Түүний амжилтыг үргэлжлүүлж Л.Сосорбурам 57 кг-д мөн тэргүүн байрт шалгарав.
АНЭУ-ын Абу-Дабид болсон “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн тэрбээр энэ удаа жин өгсөн барилдаж, хоёр дахь армийн дэлхийн аварга цолтноор тодорч байна. Тэднээс гадна эмэгтэйчүүдийн 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо нар мөнгөн медаль хүртжээ. Эрэгтэйчүүдээс 81 кг-д Б.Ганзориг, Г.Болор-Очир, -100 кг-д Г.Пунцагцэрэн, А.Энхбаяр, +100 кг-д Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдээс 70 кг-д С.Лхагвадулам, +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглох нь.