Аравдугаар сарын 18- 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, 20-нд нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 20-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөрөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1..-+4 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8....-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 20-21-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна. 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.