Пхенян хоёр Солонгосын хоорондын хурдны замын зарим хэсгийг дэлбэлсэн тухай “Yonhup” агентлаг мэдээлэв.
“Өнөөдөр үд дундын орчимд Пхеняны тал Өмнөд болон Хойд Солонгосыг холбосон Цэргийн хилийн шугамаас (MDL) хойд зүгт орших Зүүн болон Баруун хурдны замын хэсгийг дэлбэлэв” гэж агентлаг Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлийг иш татсан байна.
Өнгөрсөн баасан гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ аравдугаар сарын 3, 9, 10-ны өдрүүдэд Пёньяны дээгүүр нисгэгчгүй дронууд нисдэг үйлдэж, ухуулах хуудас тараасан бөгөөд энэ нь цэргийн өдөөн хатгалга, тусгаар тогтнолыг зөрчсөн үйлдэл хэмээн үзжээ.
Аравдугаар сарын 9-нөөс эхлэн БНАСАУ “гол дайсан” болох Өмнөд Солонгостой холбосон бүх авто зам, төмөр замыг хааж, хамгаалалтын байгууламжийг бэхжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.