Дэлхийн дартсын холбоо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа Тайванийн Тайпей хотод ирэх сарын 3-нд эхлэх “WDF Asia pacific cup-2024”-т оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэр тодорчээ. 20 дахь удаагийн тэмцээнд өсвөр үеийн болон насанд хүрэгчдийн шигшээ багийн тоглогчид дасгалжуулагч Б.Биндэръяагийн удирдлагад тивийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэл базааж байна.
Түүнчлэн Монголын өсвөр үеийн шигшээ багийнхан Өсвөр үеийн дартс корпорацаас зохион байгуулдаг ДАШТ-д гурав дахь жилдээ оролцох гэж буй. Английн Гибралтарт арваннэгдүгээр сарын 25-29-нд болох тус тэмцээнд өрсөлдөх орнуудын шигшээ багийн тамирчдын хувцасны загвар бэлэн болжээ.