Макс Планкийн нэрэмжит шинжлэх ухааны бүтээлийн “Science fair” наадмыг Боловсролын ерөнхий газар, “Гэртээ туршъя” төрийн бус байгууллагынхан хамтран маргааш гурав дахь удаагаа зохион байгуулна. Ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчид уг наадамд оролцож, хими, физик, биологи, газар зүйн хичээлээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулах нь.
Тэдний судалгаа, туршилт нь хүний хэрэгцээ, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байхаараа онцлогтой гэнэ. Сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж, ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг наадмыг зохион байгуулж буй аж. Шинжлэх ухааны бүтээлийн наадам маргааш МУБИС-ийн III байранд болох бөгөөд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй юм байна.
М.ОЧ