Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан-Ситид пауэрлифтингийн мастеруудын ДАШТ болоход манай улсаас таван тамирчин өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-д Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд тэргүүлж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болов. Мөн М2 ангиллын 74 кг-д Гавьяат тамирчин С.Энхбат суултын төрөлд 265 кг-ыг өргөж, шахалтынхад 157.5 кг-ыг шахан алт, таталтынхад 245 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр хоёр дахь дэлхийн аварга цолыг эх орондоо авчирлаа.
Тус жингийн М1 ангилалд О.Батбилэг суултын төрөлд 230 кг-ыг өргөж, шахалтын төрөлд 132.5 кг-ыг шахан, таталтынхад 230 кг-ыг татсанаар нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэв. М2 ангиллын 105 кг-д Л.Ариунжаргал суултын төрөлд 305 кг-ыг өргөж алт, таталтын төрөлд 280 кг-ыг татсанаар нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ. Тус ангиллын +120 кг-д Ц.Үүрцайх шахалтын төрөлд 190 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 200 кг-ыг татсанаар мөн хүрэл медалийн эзэн болов.