“Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын үеэр нэг өдрийг илэрхийлэх шилдэг гэрэл зургийн уралдаан буюу “Canon оlympic оne day”-г зохион байгуулжээ. Тус уралдаанд олимпын наадмыг тав дахь удаагаа сурвалжилж буй Ч.Ганбатын бүтээл шилдгээр шалгарчээ. Тэрбээр эл бүтээлдээ олимпын наадмын сайн дурын багт ажиллаж буй хосын үнсэлцэж буй агшныг тусгасан юм байна. Эл олимпод 45 000 сайн дурынхан оролцож байгаа гэнэ.
Ч.Ганбат нь Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан, дэлхийн гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд “Уурга шүүрлээ” бүтээлээрээ 2020 онд гуравдугаар байр эзэлж байсан юм.
Бэлтгэсэн А.Дөлгөөн