Абхазын эрх баригчид болон сөрөг хүчний төлөөлөгчид хэлэлцсэний эцэст тус Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Аслан Бжани огцрох өргөдлөө өгөх болсон гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.
"Улс орны тогтвортой байдал, үндсэн хуулийн дэг журмыг сахин хамгаалахын тулд Абхазийн Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу би тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох өргөдлөө өргөн барьж байна" гэж Бжаниа мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч Бадра Гунба, Ерөнхий сайд Александр Анквабын оронд Валерий Бганба засгийн газрын тэргүүлэх болжээ.
Уг мэдэгдлийн дараа жагсагчид тарах ёстой бөгөөд эс тэгвээс Бжаниа огцрох өргөдлөө эргүүлэн татах болно гэдгийг онцолсон байна.
Абхазын парламент дээрх өргөдлийг арваннэгдүгээр сарын 19-нд хэлэлцэнэ.
Мөн засгийн газрын бүх гишүүд шинэ ерөнхийлөгчийг бүрэн эрхээ автал ажлаа үргэлжлүүлэх аж.
РИА Новости агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр эрх баригчид болон сөрөг хүчний хоорондын хэлэлцээ найман цаг орчим үргэлжилжээ.
Абхазад орон сууц барих тухай ОХУ-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор Сухумид (Абхазын нийслэл) эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм.
Уг гэрээ нь орон сууцны үнэ өсөхөөс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд эрсдэл дагуулна гэж сөрөг хүчнийхэн үзжээ.
Тус улсын парламень уг баримт бичгийг арваннэгдүгээр сарын 15-нд соёрхон батлах ёстой байсан ч жагсаал цуглаан дэгдсэний улмаас хойшлуулсан байна.
Сөрөг хүчнийг дэмжигчид Сухум дахь засгийн газрын иж байрууд, тэр дундаа ерөнхийлөгчийн тамгын газрыг эзлэн авч, төрийн тэргүүнийг огцрохыг шаардсаар байсан юм.