“Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн олноо алдаршсан Монгол улсын ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаа найрагч 90 насандаа таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрбээр "Үүрийн цолмон", "Өглөө", "Хайрын мянган бодол", "Хунгийн нулимс", "Алтан урсгал" роман зэрэг бүтээлээрээ ард олны хайр, талархлыг хүлээсэн.
1970 онд "Үүрийн цолмон" "Өглөө" номоороо МЗЭ-ийн шагнал, 1984 онд "Эх орон танаа өргөх дуулал" "Бүсгүй" "Цэргийн эх" шүлгээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2007 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, 2014 онд Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол тэмдгээр энгэрээ мялаалгаж байв.
Эрхэм яруу найрагчийн даруу төлөв, үнэнч шударга зан, халуун элгэмсэг, уян зөөлөн сэтгэл, итгэл найдвар, урам зориг хайрласан дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшиж, шүлэг найраг нь үеийн үед уншигдах болно.