БНСУ-ын Чёнсон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээн боллоо. Тус тэмцээнд ОУХМ Н.Хэрлэн алтан медаль, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртжээ. Харин нэгдүгээр сарын 27-нд Щвейцарь улсын Саас-фи хотод болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Ч.Мандахбаяр хурдны төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Мөн Канад Улсын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медаль, Н.Сэлэнгэ хүрэл медалийн болзол хангасан юм.
Ингэснээр манай улс 2023-2024 оны Мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээний багийн нийлбэр дүнгээр нэгдүгээрт бичигдлээ.