Монгол түмний уламжлалт "Сар шинийн баяр"-ыг угтаж Монгол үндэстний дуун их сан хөмрөгөөс дээжлэн хүргэх нь. Тодруулбал, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид өргөн олноо "Ардын дуу мину" тоглолтоо толилуулахаар болжээ.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид өмнө нь "Ардын дуу мину I, II" кино концертоо нийтэд хүргэж байсан. Энэ удаа "Ардын дуу мину I, II" кино концертод дуулсан үндэстэн угсаатны дуунуудаас шилж, сонгон эгшиглүүлэхээр бэлдэж байна.
Тоглолт 2024 оны хоёрдугаар сарын 1- нд 19.00 цагаас Тусгаар тогтнолын ордны тайзнаа болно. Улмаар Монгол түмнээ аялгуут сайхан ардын дуугаа сонсож, нэгэн үдшийг жаргаж уярч өнгөрүүлээрэй хэмээн урин залжээ.