Аялал жуулчлалын хэвлэл мэдээллийн "Lonely Planet" компани 2024 онд аялахад хамгийн тохиромжтой улсаар Монгол улсыг нэрлэжээ. Тус компаниас жил бүр гаргадаг "Best in Travel" жагсаалтдаа зочлоход хамгийн тохиромжтой шилдэг 10 улс, 10 хот, 10 бүс нутгийг онцолдог юм. Тэгвэл "Lonely Planet" 2024 онд аялахад тохиромжтой шилдэг 10 улсын жагсаалтдаа өргөн уудам нутаг, адал явдлаар дүүрэн аялал, баялаг соёл уламжлалтай Монгол Улсыг чухалчилж байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улс аялал жуулчлалыг дэмжих арга хэмжээ авч, 2025 он хүртэл визийн хязгаарлалтаа хөнгөвчлөн аялагч нарт үүд хаалгаа нээгээд байгааг онцолжээ.
Эх сурвалж: Lonely Planet