Нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан “Өвлийн хямдрал” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээнд хот орчмын амралт, сувиллын газруудтай хамтран ажиллаж, иргэдийг хөнгөлөлттэй үнээр амраах шийдэлд хүрсэн аж. Дээрх хөтөлбөрт одоогоор есөн амралтын газрынхан нэгдсэн байна. Үүнд “Мойлтын хүрхрээ”, “Farmhouse retreat”, “Баянгол ресорт”, “Хөмөр тур”, “Эко Тэрэлж” зэрэг газар багтсан аж. Тухайн газрууд нь иргэдэд зориулж 10-50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлсэн юм. Зарим нь зөвхөн гэр бүлийнхэнд, хүүхдүүдэд, ахмадуудад хямдралтай үнээр үйлчлэхээ илэрхийлсэн гэнэ. Тодруулбал, “Мойлтын хүрхрээ” амралтын газрынхан гэр бүлээрээ ирсэн хүмүүст 20 хувийн хямдралтайгаар үйлчлэх нь. Мөн “Төр хурах” амралт, сэргээн засах сувиллынхан зөвхөн ахмад настнуудад л хөнгөлөлт үзүүлэх юм байна.
Ч.Зул