Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын статистик мэдээлэл, дата өгөгдлийг боловсруулж, танилцуулдаг, Британийн Лутон хотод төвтэй ОAG байгууллага 2024 онд хамгийн их ачаалалтай байсан олон улсын нислэгийн чиглэлүүдийг зарлалаа. Өнөө жил Хонконг-Тайбэй чиглэлийн агаарын тээврээр долоон сая зорчигч үйлчлүүлсэн нь дээд амжилт эвдсэн байна. Харин удаах байрт Каир-Жедда, Сөүл-Токио, Куала Лумпур-Сингапур, Сөүл-Осака, Дубай-Эр-Рияд, Бангкок-Хонконг, Жакарта-Сингапур, Нью-Йорк-Лондон чиглэлийн нислэг эрэмбэлэгджээ. Олон улсын аялал жуулчлал сэргэж буйн хэрээр агаарын тээврийн компаниудын нислэгийн давтамж, зорчигчдын урсгал эрс нэмэгдэж байгааг тус байгууллагаас онцлов. OAG нь дэлхийн нислэгийн цагийн хуваарийн хамгийн том мэдээллийн санг эзэмшдэг бөгөөд өдөрт дунджаар 80 сая гаруй өгөгдөл боловсруулдаг гэнэ.
Н.Мишээл