“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн шагналт дуучин Д.Болд уран бүтээлийн 14 дэх бие даасан цомгоо “90’s Love” хэмээх нэртэйгээр бүтээсэн тухайгаа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Студидээ удаан хугацаанд ажиллаж, 1980-1990-ээд оны хөгжмийн хэмнэл, дуугаралт, өнгө төрхийг шингээсэн, 11 дуунаас бүрдсэн цомог бэлэн болголоо. Өнөөдөр “Zozo” дуугаа та бүхэндээ зориулж байна” гэжээ. Сонсогчдын анхны сэтгэгдлийг харвал “Гоё байна. Хөөрхөн, энгийн үгтэй юм. Үгүй яах вэ, одоо зохиол олдохоо байсан, нөгөө л 70, 80 он. Болд ах одоо больчих оо” гэсэн байв.