Гандантэгчэнлин хийд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Унгар улсын их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим хамтарч “Захчины түүх, шашин, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уржигдар зохион байгуулав. Үүнийг Ховд аймгийн Манхан, Зэрэг, Алтай, Үенч, Мөст сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд захчин угсаатнууд тус хийдийн Батцагаан цогчин дуган дүүрэн цугларч чиглэл, чиглэлийн эрдэмтдийн илтгэлийг сонсон, соёлын өвлөн уламжлагчдын дуулж, хуурдахыг сонсов. “Захчины экилч, магтаалч С.Шаргаагийн өв соёл” сэдвээр илтгэсэн урлаг судлалын ухааны доктор Л.Энэбишийн сэтгэгдлийг сонсоход “Захчин судлал хөгжиж эхэлж, залуу судлаачид төрөн гарч буйд баяртай байна. Социализмын үед угсаатнуудын түүх, соёлын талаарх мэдээллийг аль болох дарах гэж оролддог байсан талаар хэн хүнгүй ярьж байна. Ялангуяа хил хязгаараар нутагтай ард түмнүүдийн түүх, соёл, аж амьдрал, онцлогийн талаарх мэдээллийг аль болох түгээж байх ёстой юм” гэлээ.