Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах ажил өдгөө үргэлжилж буй. Сүүлийн 30 жилд гурванудаа шинэчлэн найруулж, 300 гаруй зүйл заалтыг нь өөрчилсөн уул уурхайн салбарын “малгай” хуульд ийнхүү дөрөв дэх удаагаа “гар хүрэх” нь. Анх 1994 онд баталсан дээрх хууль нь 11 бүлэг, есөн журам, 66 зүйлтэй байсныг дэлгэрүүлэн 17 бүлэг, 38 журам, 76 зүйлтэй болгон өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Юуны түрүүнд хуулийн төсөл хэт нуршуу, олон зүйл заалт оруулсан, “данхгар” болсныг хэлэх хүн цөөнгүй байна.
Хэт олон зүйл заалттай хуулийн хэрэгжилт нь сул байх, заалт хооронд зөрчил үүсэх, маргаан гарах нөхцөл болдог аж. Тиймээс илүү цомхон, салаа утгагүй байдлаар журам, заал тыг найруулж, хуулийг шинэчлэх шаардлагатай гэсэн үг. Жишээ дурдахад, уг хуулийн тавдугаар зүйлд уул уурхайн үйл ажиллагааг эрэл, хайгуул, ашиглалт, баяжуулалт гэсэн зарчмаар явуулна гэжээ. Хуулийн шинэчлэлд эрэл гэсэн ойлголтыг оруулсан бөгөөд хайгуулын өмнө явагдах, эрдсийн хуримтлал бүхий талбайг ялгах, түүний хэтийн төлөв, эдийн засгийн ач холбогдлыг урьдчилан үнэлэх, цаашид хайгуул хийх, эсэхийг тодорхойлох зорилго бүхий газрын хэвлийн иж бүрэн судалгааны ажил гэжээ. Нөгөөтээгүүр, хайгуул, ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах бол эрэл хийхэд зөвшөөрөл авах, эсэх талаар хуульд дурдаагүй байна. Аж ахуйн нэгжүүд улсын төсвийн хөрөн гөөр эрэл хийсэн бүсэд хайгуул эхлүүлбэл эрлийн ажлын зардлыг даах, хайгуулын зөвшөөрлийг заавал эрэл хийсэн талбайд авах, эсэх талаар мөн тусгаагүйг анхаарах хэрэгтэй аж. Хуулийн шинэчилсэн найруулгын талаар металлургич, инженер, эрхзүйч Н.Алгаа “Асуудал тулгарахад тухайн асуудлаа шийдэхээр л хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэл хийх нь цөөнгүй боллоо. Үүнийг халж, ядаж 20 жил мөрдөх хууль батал бал хөрөнгө оруулалтын орчин тогтвортой, эерэг болно. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутгийн иргэдийн эрх, үүргийн тухай заавал тусгах нь зүйтэй. Нут гийнханд ийм газарт, тийм эрдсийн хайгуул хийх бөгөөд эсэргүүцэж болохгүй гэсэн ойл голт өгөх учиртай. Шинэчилсэн найруулгад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийхэд л орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж оруулснаас өөр зүйл одоогоор алга. Энэ нь орон нутгийн иргэд, уул уурхайн компани хоорондын үл ойлголцол, иргэдийн эсэргүүцэл хэвээр үлдэнэ л гэсэн үг. Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо ер буу раагүй, төрийн байгууллагуудаар дамжуулан шийдвэрлүүлэх асуудал цөөнгүй хэвээр байна. Ер нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүлээ сэн үүргийн биелэлтийг хянахаас өөрөөр лиценз эзэмшигчидтэй “оролдохгүй” байж, үйл ажил лагаагаа чөлөөтэй явуулах боломж бүрдүүлбэл зохино” хэмээн ярив. Тэгвэл уул уурхайн чиг лэлийн компаниудтай дагнан ажилладаг “Ле гал полиси” хууль зүйн фирмийн өмгөөлөгч Б.Энхтайван “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнийг батлуулахтай холбоотой гоор асуудал их үүсдэг. Ялангуяа орон нутгийн төрийн захиргааны байгууллагынхан, мэр гэжилтнүүд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй удах, хамааралгүй би¬ чиг баримт, нөхцөл шаардах нь цөөнгүй. Төлөв лөгөө батлахгүй байснаар хугацаа алдан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголддог. Тиймээс менежментийн төлөвлөгөө батлаагүй мэргэжилтэн, эрх бүхий хүнээс хохирол нэ хэмжлэх талаар дээрх хуулийн шинэчилсэн найруулгад тусгах хэрэгтэй. Ер нь хуулиа яа ран батлахыг эрмэлзэлгүй, тал талаас нь суд лан, олон талын оролцоог хангавал зохино” гэв. Геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн Удирдах зөвлөлийн гишүүн, геологич Д.Чил хаажав “Уул уурхайн салбарт оруулж буй га даадын хөрөнгө оруулалт гэж юуг хэлэх, ямар босго тавихыг тодорхой тусгая. Шинэчилсэн найруулгад оруулж ирсэн чухал орд, чухал ашигт малтмал гэдэгт юуг ойлгох талаар ха риулт хэрэгтэй байна. Үүнээс гадна аль ашигт малтмалыг хүдрээр, алийг нь боловсруулсан хэл бэрээр экспортлохоо нарийн тусгаж өгөх буюу экспортын зохицуулалтыг сайн хийх хэрэгтэй” гэлээ.
Манай улс Ашигт малтмалын тухай хуулиа 1997 онд анх удаа шинэчлэн найруулжээ. 1997 оны шинэчилсэн найруулга нь төр, нийтийн өмч болох газрын хэвлийд хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийх, улмаар бүтээгдэхүүн олборлох, ашиглахтай холбоотой асуудлыг хамгийн боломжит байдлаар зохицуулсан аж. Үүний үр дүнд цөөнгүй, томоохон орд газрыг ашиглалтад оруулж, оролцогч талуудад ашиг тай гэрээ хэлэлцээр хийгдсэн юм байна. Гэсэн ч дэлхийн зах зээл дэх ашигт малтмлын үнэ өссөн болон байгаль орчны доройтлын асуудал үүссэн зэрэг шалтгаанаар 2006 онд дээрх хуулийг дахин шинэчлэн, баталжээ. 2006 оны шинэчлэл нь бүхэлдээ уул уурхайн салбар дахь төрийн орол цоог нэмэгдүүлсэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан шинжтэй байсныг мэргэжилтнүүд сануулсаар байна. Ялангуяа цар тахлын дараа улс орон бүр бүхий л төрлийн ашигт малтмалын судалгааг идэвхжүүлэх, түүхий эд нийлүүлэлтэд томоохон байр суурь эзлэх, баяжуулах үйлдвэрийн бүтээмжээ сайж руулахыг эрмэлзэх болсон. Энэ ч утгаараа геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахыг хи¬ чээн, аль болох уян хатан бодлого баримталж буй. Эрдэс бүтээгдэхүүний хайгуул нь өртөг их, эрсдэл өндөртэй ажил учраас хувийн хэвшлийн хэнд эрсдэлийг нь үүрүүлж, үүрэг хүлээлгэхийн зэрэгцээ тогтвортой ажиллан, үр дүнд хүрэх бүхий л боломжоор хангахыг чухалчилж буй. Тиймээс өдгөө шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төсөлд уул уурхайн салбар дахь төрийн оролцоог багасгах, хөрөнгө оруулалт татах орчныг сайж руулах, хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд шаард лагатай зүйл заалт оруулах хэрэгтэй гэнэ. Хай гуулын тусгай зөвшөөрлийг бүгдийг өргөдлөөр олгох, хэрэв сонгон шалгаруулалт явуулбал мэдээллийг нээлттэй байлгах учиртай аж. Мөн тусгай зөвшөөрлөө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгуулж чадахгүй байхыг тооцох, зөвшөөрөл олгох комиссын гишүүдийн тоог өсгөх, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулах зэргийг хуулийн шинэчлэлд оруулах ёстой юм байна. АМНАТ-ийг тогтоохдоо ч бүс нутгийн өрсөлдөх чадвар, эдийн засаг, уул уур хайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ойролцоо улстай дүйцүүлэхгүй хэт өндрөөр тогтоовол хөрөнгө оруулалт татах боломжгүй хэвээр байхыг мэр гэжилтнүүд сануулсаар.
Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас хамтарсан ажлын хэсгийг 2020 оны арванхоёрдугаар сард байгуулжээ. Тэд найман удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ца хим хуудсанд нээлттэй байршуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс бичгээр, цахимаар, амаар санал хураажээ. Санал хураалтад давхардсан тоогоор 1000 гаруй хүн оролцсон аж. Өдгөө аль бүлэг, зүйлд нь ямар өөрчлөлт оруулж, юуг нэмж, эсвэл хасах талаар судлан, ирүүл сэн саналыг нь багцлан, боловсруулж буйг УУХҮЯ-наас мэдээллээ. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг хан гах болон шинэчилсэн найруулгыг эргэн харах зорилгоор УУХҮЯ, АМГТГ-ын цахим хуудсанд төслийг энэ сард багтаан дахин сарын хуга цаатай байршуулж, үргэлжлүүлэн санал авах гэнэ. Сайтар боловсруулах, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг тусгах, ахин нягтлах зорилгоор дээрх хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхгүй байх магадлалтайг ч дээрх яамнаас дурдав. Түүнчлэн хуулийн шинэчилсэн төсөл нь өдгөө мөрдөж буй хуулиар үл зохицуулагдаж байсан асуудлыг шийдвэрлэсэн, ил тод, аж ахуйн нэгжүүд болон төрийн эрх ашгийн нийцлийг хангасан, баяжуулалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөөг заавал боловсруулж, баталгаажуулахаар заасан зэрэг давуу тал олон талаар УУХҮЯ-наас мэдээллээ.