Казах кураш бөхийн насанд хүрэгчдийн 13 дахь удаагийн ДАШТ Казахстаны Астана хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монголын бөхчүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүч сорьж буй юм. Манай тамирчдаас тэмцээний салхийг эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Ц.Даваабат хагалсан. Тэрбээр тус тэмцээнээс хүрэл медаль гардсан байна. Эмэг тэйчүүдээс -75 кг-д Ц.Батцэцэг түрүүлж, дэлхийн аварга боллоо. Энэ нь түүний ДАШТ-ээс хүртсэн хоёр дахь алтан медаль нь юм. Бөхийн спортын таван төрөлд амжилт гаргасан тэрбээр өмнө нь 2016 онд АНУ-д болсон жиү жицүгийн ДАШТ-д цэнхэр бүсний ангилалд түрүүлж байв. Мөн 2018, 2019 онд ОХУ-ын Москвад зохион байгуулсан, Анатолий Харлампиевийн нэрэмжит самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд аваргалж, шилдэг техниктэй эмэгтэй тамирчнаар шалгарсан юм. Тэр жилээ Ц.Батцэцэг Азийн АШТ-д тэргүүлж, “Жакарта-2018” Азийн наадмаас хүрэл медальтай ирж байв.