Аравдугаар сарын 27-ны 20.00цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4...+1 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
2024 оны аравдугаар сарын 29-нөөс 2024 оны арванэгдүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11-р сарын 01-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 1-нд ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2...-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.