-Нетаньяхугийн танхимд байгаа хэт барууны улстөрчдийн гаргаж болзошгүй түрэмгий хандлага Израилын гадаад бодлогод ямар нөлөө үзүүлэх бол?
-Нетаньяху төвөгтэй хоёр сонголттой тулгараад байгаа. Тэрбээр авлигын хэргийг нь мөрдөн шалгахаас хамгаалах хуулийн бодлого явуулахад нь туслах хэт барууны Засгийн газар байгуулж болох юм. Гэхдээ хэт барууны хийгээд хэт тууштай улстөрчдөөс танхимаа бүрдүүлбэл Израилын олон улсын нэр хүндэд айхавтар хохирол учруулж, гадаад бодлогодоо олон талт арга тактик хэрэглэх орон зайг хумьж таарна. Баруун төвийн Засгийн газар байгуулах өөр хувилбар бас бий. Ингэвэл гадаад бодлогод нь Нетаньяхуд амар байж болох ч халдашгүй байдлын тухай хуулиасаа татгалзахаас аргагүйдхүрнэ. Ийм маягаар нэг талаас Израилын олон улсын нэр хүндэд хохирол учирна, нөгөөтээгүүр, одоо хэр нь үргэлжилж байгаа эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаанаас үүдэлтэй сэтгэлийн түгшүүр бий. Нетаньяху одоо давхар тоглолт хийж, нийтэд ил хүлээн зөвшөөрөөгүй ч хоёр талтай яриа хөөрөө хийж байна. Тэрбээр чухам алиныг нь сонгохыг бид хэдхэн долоо хоногийн дараа мэдэх болно.
-Нетаньяхуг Оростой ихээхэн ойр улстөрч гэж үздэг бөгөөд түүнийг Ерөнхий сайд байхад хоёр орон ойртоно гэх бодолтой хүмүүс бий. Энэ хэр бодитой вэ?
-Гадаад бодлогодоо Нетаньяху үндсэндээ улс төрийн реализм, үндэсний эрх ашгийг гол болгодог. Украинд дайнэхлэхэд Нетаньяху сөрөг хүчний удирдагчийн хувьд Оросын хувьд ихээхэн болгоомжтой байр суурь баримталж байсан юм. Миний бодлоор Оростой зөрчилдөх нь Израилын Агаарын цэргийн хүчин Сирид чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад саад учруулж болзошгүй хэмээн болгоомжилж буйтай нь холбоотой болов уу. Гэхдээ байлдааны ажиллагаа эхэлснээс хойш олон юм өөрчлөгдсөн. Украин дахь үйл явдал сунжирч байна. Өрнөдөд нэгдсэн фронт бий болж, Израилыг оруулаад бүх холбоотноо Орост шахалт үзүүлэхийг АНУ шаардаж буй. Владимир Путинтэй олон жил хувийн сайн харилцаатай байж ирсэн ч гэлээ Оросын талаар дээд зэргээр хатуу ширүүн байр суурьтай байхаас өөр сонголт Нетаньяхуд энэ бүхий лбайдал үлдээсэнгүй.
Тэгэхдээ өөрт нь халаагаа өгч буй Яир Лапидыг бодвол Нетаньяху бодлогоо илэрхийлэхдээ нэлээд болгоомжтой хандаж магадгүй. Гэхдээ Ерөнхий сайдын суудлыг албан ёсоор эзэгнэсний дараа ямар ч тохиолдолд амаа хамхих нь зохимжгүй. АНУ-ын өмнө хүлээсэн холбоотны үүрэг, Оростой хамтран ажиллах хоёрын хоорондын эмзэг тэнцвэрийг хадгалахыг хичээнэ гэж саяхан нэг ярилцлагадаа өгүүлсэн байсан. Энэ нь Сирийн агаарын орон зайд байлдааны ажиллагаа явуулах боломж олгож байгаа юм. Бас Украинд зэвсэг нийлүүлэхийг ч үгүйсгэхгүй.
-Нетаньяху Ерөнхий сайд болоод ийм алхам хийх магадлал хэр э?
-Миний үзэж буйгаар Орос, Иран хоёрын хамтын ажиллагаа, тухайлбал, нисгэгчгүй онгоц худалдаж авсан тухай мэдээлэл Израилын хувьд улаан шугам болно. Энэ мэдээллийг Израил нөхөрсөг бус үйл ажиллагаа гэж үзэж, Украинд цэргийн тусламж үзүүлэх асуудалд Нетаньяхугийн гарыг суллаж өгсөн.
-Ирантай Орос хамтарч ажиллах нь Израилын хувьд яагаад улаан шугам болчихдог билээ?
-Иран бол Израилын заналт дайсан. Ирантай Орос хамтарч ажилласнаас манай хоёр улс эсрэг талынхан болцгоосон. Нисгэгчгүй онгоцнууд мэдээж Израилд шууд заналхийлэхгүй. Гэсэн ч үүнийг Израилд хэрхэн хүлээж авахыг, сэтгэл санаа, бэлгэ тэмдгийн ямар нөлөө үзүүлэхийг мартаж болохгүй. Пуужингаас хамгаалах Израилын “Шилэн цамхаг” системийг авахыг онцгой сонирхож буйгаа Украин илэрхийлсэн. Гэсэн ч Израил татгалзсан юм.
-Тэгвэл одоо бүрэлдэн бий болох шинэ Засгийн газар энэ шийдвэрийг эргэн харж Украины саналд зөвшөөрсөн хариу өгч болох юм биш биз?
-Олон шалтгаанаар үүнд ихээхэн эргэлзэж байна. Энэ дэвшилтэт технологио Израил бусадтай хуваалцах нь юу л бол. эхдээ “газар дээрх” байдал цаашид хэрхэн өрнөх, Ираны нисгэгчгүй төхөөрөмжийг Орос худалдаж авах явцыг харгалзаад Израилын шинээр бүрэлдэх Засгийн газар Украинд зэвсэг нийлүүлэх тухайд цааш алхам хийж болох юм.
-Орос, Украины хооронд Нетаньяху зуучлагч хийх боломжтой юу?
-Байлдаж байгаа хоёр талын хооронд зуучлагч болох үүрэг ногдвол Нетаньяху дуртайяа гүйцэтгэж, энх амгалан байдал тогтоовол баярланагэдэгтитгэлтэйбайна. Түүний өмнө Ерөнхий сайд байсан Нафтали Беннет байлдаан эхэлсэн өдрөөс л Орос, Украины хооронд зуучлагч болох гэж оролдсон ч бүтэлтэй юм болоогүй. Нөгөө талаас байлдааны ажиллагаа эхэлснээс хойш олон сар өнгөрч, уг үйл явц Оросын хүссэнээс огт өөрөөр үргэлжилж буй. Магадгүй, яриа хөөрөө хийх нөхцөл яг одоо бий болчихоод, Путиний ч, Зеленскийгийн ч хувьд Нетаньяху тохиромжтой зууч нь байж болох юм шүү.
-Орос дахь врейн “Сохнут” агентлагийг хаахтай холбоотойгоор хоёр улсын харилцаанд төвөгтэй асуудал үүсээд байгаа. Энэ тухайд Нетаньяху ямар байр суурьтай байх бол. Агентлагийг хаавал хоёр улсын харилцаанд нөлөөлөх болов уу?
-“Сохнут”-ыг хаах нь 1991 онд ЗХУ, Израилын хооронд тогтоосон дипломат харилцааны хэмжээнд бидний харилцааг хүргэтэл нэлээд олон жилээр ухарна. “Сохнут” агентлагт заналхийлж буй нөхцөлийг шинэ Засгийн газар дайсагнасан үйлдэлтэй дүйцүүлж үзнэ. Энэ асуудлыг хэлэлцэж, агентлагийг хаалгахгүй байхад Путинтэй тогтоосон хувийн хэлхээ холбоогоо Нетаньяху ашиглана гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Израил, Иран хоёр хоорондоо дайсагнаж байдгийг а дээр хэлсэн. Нетаньяху Ерөнхий сайд болсноор хоёр улсын таагүй харилцаа, түүний дотор цэрэг, дайны байдал даамжрахад хүрэхгүй байгаа даа?
-Ираны асуудлаар шинэ, хуучин Засгийн газрын хооронд ямарваа нэг санал зөрөлдөөн байхгүй. Иран, Израил хоёр өргөн тохиролцоотой улс. Лапид, Нетаньяху нар ижил байр суурьтай. Байдены засаг захиргаа цөмийн зэвсгийн наймааг сэргээх оролдлого хийхээ мэдэгдэхэд Лапид түүнийг ил тод шүүмжилж, зөрчилдөхөө түдгэлзсэнийг зөвшөөрсөн шүү дээ. Энэ наймааг эхлүүлэхээр нь Обамагийн засаг захиргааг Нетаньяху эргэлзэлгүйгээр шүүмжилсэн. Байден, Нетаньяху нар биенээ олон жилийн өмнөөс мэднэ, тэд сайн нөхдийн харилцаатай болсон учраас Байденыг Нетаньяху эвгүй байдалд оруулахгүй байх.
-Нетаньяху, Байден нарын засаг захиргааны харилцаа цаашдаа хэрхэн хөгжих бол. АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дүн үүнд ямар нөлөө үзүүлнэ гэж бодож байна?
-Нетаньяху бүгд найрамдахчууд болон Дональд Трампын засаг захиргаатай их ойр холбоотой байсан хүн шүү дээ. Завсрын сонгууль БНН-ынхны тооцоолж байсан үр дүнд хүрсэнгүй. “Улаан давлагаа” болсонгүй. Энэ явдал Трампад хүчтэй цохилт болсон. Хуучин Ерөнхийлөгч өөрөө олон тохиолдолд намынхаа нэр дэвшигчдийн ялалтад тээг болсон. Тиймээс завсрын сонгуулийн үр дүн Трамп буцаж ирэх боломжийг үндсэндээ үгүй хийсэн. Гэхдээ Байдены засаглалын үлдсэн хоёр жилд Ойрхи Дорнодод Палестины ч, Ираны ч асуудлаарх томоохон санаачилга ямар ч тохиолдолд хүлээгээд нэмэргүй. Ираны хувьд Израил нэг талын ямар нэг алхам хийхийг хичээж байгаа. Гэвч мөн л Нетаньяху, Байден хоёр биенээ мэдэх болсоор 40 орчим жил болж буй, хоорондоо сайн харилцаатай, зөрчилдөх сонирхол тэдэнд бий гэж би бодохгүй байгаа. элээ ч улс төрийн дорвитой санаачилга тэднээс хүлээхгүй байна.
-Нетаньяху өмнө нь Ерөнхий сайд байх үед эхлүүлсэн “Авраамын хэлэлцээр”-ийн хүрээнд Араб-Израилын асуудлыг зохицуулахад ахиц гарна гэж хүлээх хэрэг байна уу?
-“Авраамын хэлэлцээр”-т оролцогч улсуудын тоог нэмэгдүүлэхийг Нетаньяху хүсэж буй байх. Юуны урьд Суданыг, тэнд улс төрийн байдал нь тогтворгүйгээс олон талаар шалтгаалж энэ улстай хэлэлцээрт гарын үсэг зураагүй юм. Гэлээ ч тус улс хэлэлцээрт орох дын нэрсийн жагсаалтад байж л байгаа. Нетаньяху Омантай ярилцаж тохиролцохыг оролдож магадгүй. Израилтай харилцаагаа хэвийн болгоход Саудын Араб бэлэн гэдэгт би итгэж байна. Нетаньяхугийн гадаад бодлогод “Авраамын хэлэлцээр” чухал байр эзэлдэг юм. Оролцогч улсуудын тоог Израилтай харилцаагаа хэвийн болгосон орнуудаар өргөжүүлэхийг Байдены засаг захиргаатай хамтран Нетаньяху бүхий л талаар хичээх болно.
-Зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ давлагаа юугаараа дэлхий дахинд заналхийлж байгаа юм. рээдүйн дайн ямар байх бол. Украины хямралын дараа биднийг юу хүлээж байх . Орос, АНУ, Европ түүнд ямар байр эзлэх бол. Саудын Араб руу Иран довтлохоор бэлтгэж байна гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Энэ зөрчилдөөнд Нетаньяхугийн Засгийн газар ямар байр суурьтай байх бол. Израил цаашдаа Саудын Арабад туслах болов уу?
-Тэд тусалж байгаа. Израил, Саудын Араб хоёр өөрсдийн нийтлэг дайсан Ираны эсрэг цэргийн болон тагнуулын салбарт нууцаар хамтын ажиллагаагаа цэгцэлсэн. Миний түрүүн хэлснээр Саудын арабчууд Израилтай харилцаагаа хэвийн болгохыг хүсэж байна уу, үгүй юү гэсэн нэг л асуудал бий. Тэд одоогоор үүнд бэлэн байгаа нь юу л бол.
Бэлтгэсэн Р.Жаргалант