Танзанийн Килиманжаро уулын мөсөн гол
НҮБ-ын Дэлхийн өвийн жагсаалтад багтсан объектуудын гуравны нэг орчмыг эзэлж буй мөсөн голууд гучин жилийн дотор хайлна. Тэдгээрийн тоонд Килиманжаро уулын, Альпын нурууны, АНУ-ын Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн гол орсныг ЮНЕСКО-гийн тайланд дурджээ. Мөн голууд юунд ч“дийлдэхгүй”, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанаас үл хамааран хайлна гэж уг тайланг гаргагчид үзэж байна. Хиймэл дагуулын мэдээлэлд тулгуурласан таамаглал багтсан эл баримт бичгийг Египетэд болж буй COP27 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод оролцогч талуудын 27 дахь удаагийн бага хурлын өмнө нийтэлжээ.
НҮБ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн 50 газарт 18 600 орчим мөсөн гол илрүүлсэн байдаг. Эдгээр нь бөмбөрцгийн мөстсөн нутаг дэвсгэрийн бараг 10 хувийг эзэлдэг бөгөөд аялал жуулчлалын алдартай, нутгийн хүн амын хувьд ариун дагшин газруудыг агуулдаг. Мөсөн голууд үгүй болж буйнь манай гаргийн уур амьсгал дулаарч байгаагийн хамгийн тод нотолгоо гэдгийгдээр дурдсан тайланг бэлтгэгчдийн нэг, ЮНЕСКО-гийн төслийн ажилтан Талес Карвальо Резенде тэмдэглэв.
Манай гаргийн дулаарлыг 1.5 градусаар хязгаарласан тохиолдолд НҮБ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн мөсөн голуудын гуравны хоёрыг аврах боломжтой хэвээр байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн, НҮБ-ын өөр нэг тайланд хүн төрөлхтөнд одоогоор энэ зорилгод хүрэх найдвартай арга байхгүйг дурджээ. Дэлхийн өвд бүртгэгдсэн мөсөн голуудын талбайн өөрчлөлтийг тооцоолохын тулд компьютер загварчлал ашиглан урьд нь бэлтгэсэн тайланд үндэслэн уг таамаглалыг хийсэн байна.
“Иймхурдан хайлах үзэгдэл түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй. 1900-гаад оны дундуур мөсөн голууд нэлээд тогтвортой байсан ч дараа нь ер бусын хурдтай хайлах
болжээ” гэж АНУ-ын Буффалогийн их сургуулийн мөстлөг судлаач Беата Ксато хэлжээ. 2000-2020 онд ажиглагдсан далайн түвшний өсөлтийн 4.5 хүртэл хувь нь Дэлхийн өвд бүртгэгдсэн мөсөн голууд хайлснаас үүдэлтэй байж болзошгүй аж. Жил бүр эдгээр гол 58 тэрбум тонн мөс алддаг нь Франц, Испанийн нэг жилд хэрэглэдэг усны хэмжээтэй тэнцэж байна. Мөн олон хүн мөсөн голоос хараат бөгөөд ахуйн, хөдөө аж ахуйн хэрэгцээний усаа авдаг. Тиймээс мөсөнгол нь үгүй болбол тунадас унадаггүй улиралд цэвэр усны хомсдолд орж болзошгүй гэж Британийн Лидсийн их сургуулийн мөстлөг судлалын мэргэжилтэн, профессор Дункан Куинси дурдав. “Тэд тариагаа услахад ашигладаг мөсөн голгүй бол бол хүнсний аюулгүй байдлын асуудал үүснэ” гэж тэрбээр тэмдэглэжээ. Мөсөн гол хайлснаас үүдэлтэй үерт нутгийн оршин суугчид чөртөх бөгөөд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах систем бий болгохыг судлаачид уриалж байна.
Мөс, цас хайлж буйнь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюул заналхийллийн эхний аравт багтаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссоос өнгөрсөн хоёрдугаар сард нийтэлсэн тайланд ийнхүүдурдсанаар Юуны өмнө дулаарлыг хязгаарлах шаардлагатай ч агаар мандалд ялгарах хорт бодисыг өнөөгийн хурдаар бууруулаад, дэлхийн дундаж температурын өсөлтийг 1.5 градус дотор барих нэгэнт боломжгүй болжээ. Европт л гэхэд агаарын температур XIX зууны сүүлчээр аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад хоёр орчимградусаар нэмэгдсэн байна. Умард мөсөн далай буюу Арктикт өмнөхөөсөө гурван градусаар дулаарчээ. Ингээд 2050 он гэхэд устах, дэлхийн өвд бүртгэгдсэн мөсөн голуудын тоонд Гиркан ой (Иран), Дурмитор (Монтенегро), Вирунга (Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс), Хуанлун (Хятад), Йеллоустоун (АНУ), Кени уул (Кени), Пиренеи-Монт-Перду (Франц, Испани), Рувензори уулс (Уганда), Путорана өндөрлөг (Орос), Сардон тектоник бүс (Швейцар), Наханни (Канад), Лоренц (Индонез), “Врангелийн арал” (Орос), Килиманжаро (Танзани), Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэн (АНУ), Доломит (Итали), Комигийн онгон ой (Орос) багтсан байна.