Монголын зохиолчдын өгүүллэг, шүлгийг Унгарт мажар, монгол хэлээр дахин хэвлэжээ. Энэ удаа янз бүрийн сэдэвтэй, тэр дундаа орчин үеийн, мөн шог, хошин зохиолуудаас шилж багтаасан байна. Тухайлбал, зохиолч Д.Нямсүрэн, А.Амарсайхан, Б.Цэнддоо, Ж.Барамсай, Д.Норов нарын бүтээлийг дурдаж болно. Уг ажлыг Олон улсын Монгол судлалын холбооны тэргүүн Б.Агниш ахалсан бөгөөд Унгар дахь Монгол судлалын төвийнхөн зохион байгуулжээ.
Тус төвөөс өмнө нь манай улсын зохиолчдын туурвилыг нийтэд нь авч үзвэл дөрвөн удаа орчуулж, унгар уншигчдын хүртээл болгосон аж. Эхнийхийг зохиолч, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын, хоёр дахийг мөн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийнхоор дагнаж, гурав дахийг шашны, харин дөрөв дэхийг түүхэн шүлэг, өгүүллэгээс бүрдүүлэн хэвлэсэн юм байна.