Бүсгүй хүн хурдан морины уяанд ойртохыг хүлцдэггүй өвгөдийн цээрийг эвдсэн анхны эмэгтэй бол Монгол Улсын алдварт уяач Д.Хорлоодой агсан юм. Түүний залгамж болж, Э.Цолмон өнгөрсөн онд Монгол Улсын алдарт уяач хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан. Үндэсний их баяр наадмыг угтан түүнийг онцолж, зочин хоймортоо урьж ярилцлаа.