Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УИХ-ын 103 дугаар тогтоол буюу Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ. Тодруулбал, Оюу толгойн ордын хөрөнгө оруулагч нартай Засгийн газрын хийсэн хэлэлцээг бодит ажил хэрэг болгох, хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсэгтХ ууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ББат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар ажлын хэсэгт багтсан байна.
Мөн агаарын тээврийн талаарх зарим тогтоолын төслийг баталжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зам тээврийнхөгжлийн сайд Л.Халтар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс МИАТ ТӨХК-д 4.7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тухай асуудал яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэсэн. Түүнчлэн Европоос ирэх жуулчдыг нэмэгдүүлэхийн тулд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог 17-гоор нэмэгдүүлэхээр болсон.
Хил гааль хаалттай, цар тахлын үед агаарын тээврийн компаниуд багагүй хохирол амсаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дотоодын агаар тээвэрлэгчдэд мөн хөнгөлөлттэй зээл олгохоор өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн" гэдгийг хэллээ.