Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр /2022.05.13/ хуралдаж, энэ жилийн наадмын найруулагчийг сонгожээ. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа наадмын ерөнхий найруулагчаар ажиллахаар болсон байна. Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган өргөн дэлгэр тэмдэглэнэ. Учир нь өнгөрсөн жил буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойг ковидоос улбаалж, тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг.