Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Сүүлийн үеийн мэдээллээр Засгийн газрын хуралдаанаас БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, сүүлийн хоёр жил цар тахлын улмаас аялал жуулчлалын орлого багассан. Иймээс аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөв.
Эргэн дэлгэрэнгүй мэдээллэх болно.