УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг өчигдөр хэлэлцсэн. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын талаар асуусан УИХ-ын гишүүдийн асууталд хариулт өгч, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрөээр, "НӨАТ-ын тогтолцоог хөндмөөргүй байна. Эдийн засгийн шинэ тогтолцоонд орсон сүүлийн 32 жилд бидний бий болгосон маш зөв татварын тогтолцооны нэг систем. Энэ бол дэлхийн 160 улсад байдаг татварын сонгодог тогтолцоо. Манай 10 хувь өндөрт тооцогдохгүй. Дэлхийн 36 улс 10 болон 10-аас доош хувь байгаа. Хятад 13, ОХУ 20, Европын бүс 21 хувь байдаг. Буцаан олголтоо хасвал манай 8 хувь гэдэг бол багадаа орно.
НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна" гэлээ.