Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн багш сурагчаа зодсон гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
Уг асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өчигдрийн харамсалтай үйл явдал бол сургууль болон цэцэрлэгт үргэлжилж гардаг асуудал. Үүнийг бид харсан ч хараагүй юм шиг, сонсон ч сонсоогүй юм шиг өнгөрөөч огт болохгүй. Цаашид багшийн ёс зүйг өндөр түвшинд гаргаж ирэх хэрэгтэй гэдгийг эл үйлдэл тод харуулж байна. Хүүхдийг зоддог, загнадаг хуучин арга барилаас салах болсон.
Тухай багш боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан зөвлөх багш байж ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгааг яав ч зөвтгөж болохгүй. Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо хүнд хэлбэрээр зодсон бичлэг байгаа юм билээ. Тиймээс сургуулийнх нь Ёс зүйн зөвлөл нь хуралдаж, тухайн багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан л гэж харж байна. Тэр багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Цаашдаа ч гэсэн том гашуун сургамж болох ёстой" хэмээв.