Сүүлийн 24 цагийн дотор 95 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, шинэ халдварын тохиолдлын 59 нь Улаанбаатарт, 36 нь орон нутагт бүртгэгдэв. Харин сүүлийн өдрүүдэд коронавирус халдварын эндэгдэл гараагүй таатай мэдээ байна.
Одоогоор халдварын улмаас эмнэлэгт 727, гэрийн хяналтад 2,427 иргэн эмчлэгдэж байгаагаас 153 нь хүүхэд бол жирэмсэн эх 33 байна. Эдгээр иргэдээс 15 нь нэн хүнд оноштой байна.