Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар цэргийн дээд генерал цол олгох нь. Гэхдээ энэ удаа зэвсэгт хүчний эмэгтэй офицеруудаас анх удаа алтан мөрдэстөн төрөхөөр болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт бригадын генерал цол хүртээхээр болж, хувцсыг нь захиалуулсан байна. Тэрбээр АНУ-ын Алабама муж улс дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй цэргийн алба хаагч, энхийг сахиулах ажиллагаанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны эмэгтэй монгол офицер юм.