Менингококкт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэсэн бөгөөд нэг хүүхэд нь энджээ. Насны хувьд 4 хүртэлх насны хүүхдүүд уг халдварыг авсан байна. Менингококкт халдвар нэгдүгээр сараас эхлэн тавдугаар сарыг дуустал үргэлжилэх буурах зүй тогтолтой байгааг албаныхан хэллээ. Мөн 3 болон 4 дүгээр сард халдвар өндөр тархах магадлалтай аж.
Уг өвчний талаар ХӨСҮТ-ийн томуугийн тасгийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Менингококкт халдвар нь агаар дуслын замаар хүнээс хүнд дамждаг. Хамар залгиурын салстад байрлаж, цэцэрлэг сургуульд голомтлох эрсдэлтэй. Тууралт нь цусархаг, дарахад арилдаггүй, янз бүрийн хэмжээтэйгээр үүсдэг. Шалтгаан тодорхойгүй өндөр халуурсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.
Менингококкт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ хийж байна. Вакциныг хүүхэд бүр хийлгэх шаардлагагүй. Тархвар судлалын дагуу хавьтал болсон хүмүүст вакцин хийнэ. Вакцин хийлгэснээс хойш 3-5 жилийн дархлаа тогтоно" гэдэг тайлбар мэдээллийг өглөө.