“Бээжин 2022” өвлийн паралимпийн наадам энэ сарын 4-нд хөшгөө нээж, 51 улсын тамирчид оролцох байсан ч 49 улсын баг тамирчид (650 гаруй) спортын зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөж эхэллээ. Олон улсын паралимпийн хороо энэ сарын сарын 2-нд хуралдаж, Орос, Беларусийн тамирчдыг улсынхаа төрийн дуулал, туг далбааг ашиглахгүй, төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрч, хэрэв медаль хүртвэл амжилтыг нь тооцохгүй байхаар шийдсэн юм. Гэвч энэ шийдвэрийг эсэргүүцэж, паралимпийн наадмыг бойкотолно гэж сүрдүүлсний үр дүнд тус хороо өмнөх шийдвэрээ цуцалж, ОХУ, Беларусийн тамирчдыг оруулцуулахгүй хассан. Украины тамирчдыг нээлтэд орж ирэхэд үзэгчид халуун дотноор алга ташин, угтан авахад ахлагч нь хэвлэлийнхэнд “Бид амьд, бид тусгаар тогтнолоо хамгаална” хэмээн өгүүлсэн байна. Монгол Улсаас цанын төрөлд ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар өнөөдөр 20 км зайд сонгомол техник, нөгөөдөр спринт зайд, 12-нд 12.5 км зайд тэших техникээр уралдах нь. Эмэгтэйчүүдээс У.Бат-Оюун АНУ-ын мөсний көрлингийн шигшээ багийнхантай улсынх нь нэрийн өмнөөс оролцохоор иржээ