Өчигдөр театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулах "Гэгээн муза-15" наадам болж өндөрлөлөө. Наадамд МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” романыг тайзны бүтээл болгон туурвиж “Гарын таван хуруу” дуулалт жүжгээрээ зургаан төрөлд өрсөлдсөн юм.
Тус жүжгээрээ шилдэг зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг найруулагч зэрэг номинациудад тэргүүлж өмнөх амжилтаа бататгасан. Мөн энэ удаагийн “Гэгээн Муза-15” наадмаас эхлэн шинээр олгож эхэлж буй шүүгчдийн нэрэмжит “Шинэ Эрэл Гэгээн Муза” цомыг Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олонд олгосныг “Гарын таван хуруу” жүжгийн продюсер, СТА Г.Солонгод гардууллаа.