Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 08-ны өдөр БНХАУ-аас иргэн Б нь 110 хайрцаг 8 нэр төрлийн ундаа, хоол амтлагч, халуун ногоо гэх гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн хураан авч Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулжээ.