Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний найман сард 1802.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 293.0 (19.4 хувь) тэрбум төгрөг, зарлага 1683.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 291.5 (20.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 293.0 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 235.7 (21.6) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 26.2 (13.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.