Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сард 51.5 мянган эх амаржиж, 51.9 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 180 (0.4 хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 250 (0.5 хувь)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 8 дугаар сард 6580 эх амаржиж, 6620 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 296 (4.3 хувь)-гаар, амьд төрсөн хүүхэд 327 (4.7 хувь)-гоор буурчээ.