Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг ба энэ жил “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоногтой холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос 2018 онд явуулсан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнгээр тооцсон эхийн сүүгээр хооллолтын талаарх сонирхолтой тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна.