Жил бүрийн энэ өдөр дэлхий нийт цусны доноруудаа алдаршуулж, тэдэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Манай улс эл өдрийг “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн хэнд ч, хаана ч” уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний хүрээнд 1000 донорын чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж, хүмүүнлэгийн үйлстэнүүдээ олон нийтэд сурталчлан, тэдэнд үзүүлдэг тусламж, дэмжлэгийг тэлэх талаар хэлэлцэв.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон аймаг, дүүргийн цусны салбар төвүүдийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр ханган, цус, цусан бүтээгдэхүүний нэр, төрөл олширч, хадгалалт, аюулгүй байдал нь сайжирсан амжилттайгаар дэлхийн өдрийг угтаж байгааг албаны хүмүүс хэллээ. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.