Германы Люнебах хотын амьтны хүрээлэнгийн аюултай араатнуудын хашаа цаг уурын хүндрэлээс болж гэмтжээ. Хашлагагүй болсон хоёр бар, хоёр арслан, ирвэс болон баавгай зугтсан тухай “Südwestrundfunk” сонин мэдээлжээ. Зугтаж гарсан баавгайг удалгүй олсон ч буудахаас өөр аргагүйд хүрсэн байна. Бусад араатнуудын байгаа газар нь одоогоор тогтоогдоогүй аж. Орон нутгийн засаг захиргаа оршин суугчдийг гэрээсээ гарахгүй байж, хаалга, цонхоо сайтар түгжихийг анхааруулжээ.