АНУ-ын Охайл мужийн оршин суугч эмэгтэй Аманда Кокс Зул сарын баярт зориулсан хонжворт сугалааны тасалбарыг ээжээсээ бэлгэнд авчээ. Энэ нь түүний авч байгаа анхны хонжворт сугалаа аж. Гэтэл тэрбээр Зул сарын баярын өдрийг хүлээж тэсэлгүй сугалаагаа нээж үзтэл 20 мянган долларын азтан болсон байжээ. Тэрбээр энэ мөнгөө боловсролдоо зориулахаар төлөвсөн бөгөөд үлдсэн хэсгээр нь машин худалдаж авах ажээ. Үүнээс өмнө Миннесота мужийн нэгэн иргэн сугалаагаар 874 мянган доллар хожиж байв. Гэтэл үүнээс жилийн өмнө нэг сая долларын азтай болж байжээ.