Туркийн нийслэл Анкара хотод хурдны гал тэрэг замаасаа гарч осолдсны улмаас 9 хүн нас барж, 47 хүн гэмтэл авчээ. Осолын газар биечлэн ирсэн хотын амбан захирагч Васил Шахин хурдны галт тэргийг Анкарагаас Анатолийн руу чиглэж явсан бөгөөд галт тэрэгний жолооч газар дээрээ нас барж, үйлчилгээний гурван ажилтны биеийн байдал маш хүнд байгаа талаар хэвлэлийхэнд мэдэгджээ. Туркийн “Анадолу” мэдээллийн агентлагын бичиж буйгаар уг осолыг прокурорын газар шалгаад эхэлсэн аж.