Италийн зүүн эрэгт оршдог Анкон хотын нэгэн шөнийн клубд хий алдагдсаны улмаас дотор нь байсан хүмүүс сандралдан үүд рүү зүтгэн шахцалдаан үүссэнээс 6 хүн дарагдаж нас баран, хэдэн арван хүн гэмтэл бэртэл авчээ.
Италийн Reppublica сонин таван өсвөр насны хүүхэд (гурван хөвгүүн, хоёр охин), болон охидтойгоо тоглолтод ирсэн насанд хүрсэн нэг эмэгтэй нас барсан тухай мэдээлжээ. Мөн нас барсан хүний тоо 100 хүрч болзошгүй байсан бөгөөд гэмтэл авсан 12 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар ANSA агентлаг мэдээллээ. Одоогоор дээрх үйл явдлын талаар албан ёсны мэдэгдэл хийгдээгүй байна
“Хүмүүс бүгд л бүжиглэж Сфера Эббастаг (италийн алдартай рэппэр) тайзан дээр гарч ирэхийг хүлээж байсан. Гэтэл гэнэт их муухай хурц үнэр танхимаар нэг болсон. Хүмүүс галын гарц руу гүйлдсэн боловч тэр нь хаалттай байсан. Хамгаалагчид биднийг буцаад танхим руу орцгоо гэж байсан” гэж болсон явдлын гэрчүүд ярьжээ.