94 насандаа таалал төгссөн Эцэг Бушийг бэлгэдэл бүхий тэмдэгтэй оймстой оршуулах болсон талаар Бушийн гэр бүлийн төлөөлөгч Жим Макгрэт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тухайлбал, АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч асан Ж.Буш 18 настайгаасаа хойш АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд зүтгэсэн учир насаараа ажилласан хүчний бэлгэдэл бүхий тэмдэгтэй оймс өмсгөж оршуулах болсон байна.