Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 145.4 (15.6 хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 63.7 (12.1 хувь) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3 (37.7 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.