АНУ-ын Ерөнхий прокурор, Хуйль зүйн сайд асан Жефф Сешнса Ерөнхийлөгчид барьсан огцрох өргөдөлдөө “таны гуйлтын дагуу огцрох өргөдлөө өгч байна” гэж бичжээ. Тэрээр итгэл найдвар үзүүлсэнд талархахын зэрэгцээ өөрийнхөө болон хуйль зүйн яамны ажилчдын илрүүлсэн хэргийн тоог дурьдсан байна.
Ерөнхийлөгч Дональд Трампаас завсрын сонгуулийн дараах хэвлэлийн бага хуралын үеэр Ерөнхий прокурор болон түүний орлогч Род Розенстайн нарын цаашдын хувь заяаны талаарх асуухад тэрбээр хариулж чадаагүй аж. Ердөө тэр өдөртөө Жефф Сешнсын огцролт болсон байна.
Дональд Трамп Сешнсыг Хуйль зүйн яамыг хэрхэн удирдаж байгааг нь нэг биш удаа шүүмжилж байжээ.
Жефф Сешнс Алабама мужийн өмнөд тойргийн холбооны прокурораар 12 жил, АНУ-ын хууль батлах сенатын танхимд 20 жил ажилласан туршлагатай нэгэн байв. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын хамгийн үнэнч дэмжигч байсан агаад шилжих хөдөлгөөн болон үндэсний аюулгүй байдалд анхаарлаа хамгийн ихээр хандуулж байсан аж.
Сешнс одоо 72 настай бөгөөд маш их мартамхайгаараа алдартай нэгэн аж. Сенатын сонсголын үеэр түүнээс оросын албан тушаалтнууд болон дипломатчидтай, тэр дундаа АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайдтай ямар харилцаатай талаар асуухад тэрбээр элчин сайд Сергей Кисляктай юу ярьж байснаа санаж чадаагүй гэдэг.
Түүний “оросын хэрэг”-ийг мөрдөх ажлыг хязгаарлах санал нь өргөн шүүмжлэлд өртөөд байсан билээ.
“АНУ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Хууль зүйн яамны тамгын газрын дарга Мэтью Уитакер томилогдсоныг зарлахдаа баяртай байна” гэж Трамп “Твитер” хуудсандаа бичсэн байна.