Улс орнууд хөшөө дурсгал, бүтээн босголтоороо өрсөлдөж хамгийн хамгийн тодотголд хүрэхийн төлөө тэмүүлсээр байна. Энэтхэгийн Гужарат хотод дэлхийн хамгийн өндөр хөшөөг босоод байгаа билээ. “Эв нэгдлийн хөшөө” нэртэй тус хөшөө нь 182 метр өндөртэй бөгөөд 400 сая долларын өртгөөр боссон байна.
Харьцуулалт хийвэл энэхүү хөшөө нь 1 метр 80 см-ийн өндөртэй хүнээс 100 дахин өндөр байгаа юм. Тэгвэл энэхүү хөшөөг бусад орны алдартай хөшөө дурсгалтай харьцуулсан байдлаар хүргэе.
"Эрх чөлөөний хөшөө" 93 метр өндөр. Харин "Эв нэгдлийн хөшөө" 182 см өндөр буюу хоёр дахин өндөр юм.
Манай Улсын хамгийн өндөр хөшөө "Цонжин болдог" нь 30 метр өндөр билээ. Энэхүү өндөр нь хамгийн өндөр хөшөөнөөс зургаа дахин нам юм.
Валье-де-лос-Каидосын христийн загалмай 108 м өндөр. Испанийн Мадрид хотноо 1965 онд босгосон Валье де лос Каидосын загалмай хөшөө XX зууны хамгийн өндөр хөшөөнд зүй ёсоор орж байсан бол одоо жагсаалтаас ухрахад хүрээд байна.
Магад XXII дугаар зуунд илүү өндөр бүтээн байгуулалт сүндэрлэж, эдгээр дурсгалуудыг хол давахыг ч үгүйсгэхгүй.