Цаг уурын байгууллагаас 2018 оны арваннэгдүгээр сарын 5-наас 12-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр зарим нутагт цасаар шуурч, хүйтэн байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 7,11-нд зарим газраар, 9-10-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7,10-нд Алтайн уулсаар, 8,11-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 5-8-нд Монгол Алтай болон Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 9-нөөс бага зэрэг дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн баруун болон хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-11-нд нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи 7-8,10-11-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон болон цасан шууррга шуурна. 5,7-8-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 9-нөөс хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 8-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5,8-9нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 7,10-11-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 8-нд зарим газраар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5,8-нд ихэнх нутгаар хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.