Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Амгаланд байрладаг бетон зуурмаг үйлдвэрлэгч “Түмэн наст конкрет” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Дээрх хорооны иргэд тус компанийг байгаль орчинд хор, хохирол учруулж байна гэсэн гомдол удаа дараа хэлж, үүнийх нь дагуу НМХГ-аас шалгасан аж. Уг шалгалтаар “Түмэн наст конкрет” компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, тусгай зөвшөөрлийн болон газар эзэмших эрхийн хугацаа дууссан зэрэг зөрчил илэрсэн гэнэ. Тиймээс мэргэжлийн хяналтын байцаагч, Баянзүрх дүүргийн Прокурорын газрынхны шийдвэрээр Зөрчлийн хэрэг нээж, бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, цахилгааныг нь хязргаарлажээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа