Холливудын оддын нэг, өдгөө 71 настай Сьюзан Сарандон улсынхаа Ерөнхийлөгчийн цагаачдын эсрэг явуулж буй бодлогыг шүүмжилж, жагсаалд оролцож яваад баривчлагджээ. Тэрбээр торны цаанаас “Баривчлагдав. Хүчтэй байцгаагаарай. Тэмцлээ үргэлжлүүлээрэй” хэмээн жиргэжээ.
Дональд Трамп гадаад улс орнуудаас хууль бусаар АНУ-д ирээд хүүхэдтэй болсон бол эхний ээлжинд эцэг, эхчүүдийг нь баривчилж, нутаг орон руу нь илгээхийн зэрэгцээ хүүхдүүдийг нь Америкийн иргэн хамаатан саданд хүлээлгэж өгөх, эсвэл хүүхэд асрах газар, шаардлагатай бол цэргийн бааз руу илгээх бодлого баримталж буйг тус улсын эмэгтэйчүүд эрс эсэргүүцсээр байгаа юм.