iPhone гар утасны дизайныг хуулбарласан тухай долоон жил маргаандаа Apple Inc , Samsung Electronics компаниуд цэг тавихаар тохиролцжээ. Тэд АНУ-ын Калифорни мужийн шүүх ажиллагааны үеэр харилцан ойлголцолд хүрсэн байна. Ингэхдээ патентийн эрх зөрчсөний төлбөр 140 сая долларыг Apple-д төлөх үүргийг Samsung хүлээхээр байгаа талаар Reuters мэдээллээ. Солонгосын тал болохоор 28 саяыг төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хэдэн долларын төлбөр дээр тогтох нь хоёр компанийн байгуулах ойлголцлын гэрээнээс тодорхой болох ажээ. Өнгөрөгч тавдугаар сард гарсан шүүхийн шийдвэрээр Samsung компани Apple-д 539 сая долларын нөхөн төлбөр төлсөн. Үүнээс өмнө 399 саяыг мөн төлөөд байсан.